Categories
гадаад мэдээ

Испанид зика вирусийн анхны тохиолдол илэрчээ

Испани улсад зика вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн бөгөөд эмч нар ургийн хөгжлийг ажиглаж, шинжилгээ авч байгаа” гэжээ. Өвчтөний биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн сарын эхээр Колумб улсад жуулчлалаар очоод саяхан Испанид иржээ. Мөн зика вирусийн халдвар авсан байж болзошгүй таван хүнийг тусгаарласан байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “Латин Америкийн 25 орон, АНУ, Ирланд, Их Британи, Дани, Швед, Австрали, Австри, Тайланд болон Испани улсад зика вирус бүртгэгдсэн” гэж мэдэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *