Categories
мэдээ нийгэм

Цахим шуудангийн хэргээр 1.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Сүүлийн үед интернэт луйвар, цахим шуудангийн луйврын хэргүүд ихсэх хандлагатай байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэг нь хамгийн анх 2013 онд бүртгэгдэж байсан бол 2015 онд 83 болтлоо өсчээ.

Интернэт луйвар нь иргэдийн хаяг руу гадаадаас холбоо тогтоож, “Би маш их хэмжээний эд хөрөнгө өвлөж авах гэж байна. Энэ мөнгийг өвлөж авахад Америкийн хуулиар маш их хэмжээний татвар төлөх шаардлагатай болдог. Тиймээс танай улсаар дамжуулаад энэ мөнгийг авч болох уу. Өөрт чинь энэ мөнгөний тодорхой хэмжээг өгнө” гэж худлаа амладаг байна. Энэ мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэхийн тулд монголчууд руу хуурамч виза картын дугаар явуулж, мөнгө луйвардсан хэргүүд гарч, сүүлийн хоёр жилд хохирлын хэмжээ 1,6 тэрбумд хүрчээ.

Цахим шуудангийн луйвар нь гадаад худалдаа хийдэг хувийн аж ахуйн нэгж, компаниудын гадаад дахь түнш компанийнх нь цахим хаягийг дуурайлган хийж, тухайн байгууллагын өмнөөс “манай данс солигдсон, энэ данс руу төлбөрөө хий” гэсэн утгатай захиа явуулж, хуурч мэхэлдэг байна.

Ийм төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг тул хэрвээ гадаад дахь харилцагч байгууллагаас тань “Банкны данс чинь солигдсон” гэсэн мэдээлэл ирвэл заавал утсаар биечлэн тодруулахыг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *