Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхин, тэдгээрийн дөрвөн сая нь цагаасаа эрт /30-69 насандаа/ нас бардаг судалгаа байдаг. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг.

Монгол Улсад жил бүр 5000 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 орчим иргэн нас бардаг. Хавдрыг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг ч хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт ханддаг бөгөөд энэ нь тухайн хүний санхүүгийн чадавхиас шалтгаалдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Иймээс санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх чиглэлд аж ахуйн нэгж байгууллагууд санаачилга гарган ажиллаж эхэллээ.

Сайн үйлсийн аян санаачлагчдын эхэнд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хавдрын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ынхан гарын үсэг зурах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих боломжийн талаар ярилцах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *