Categories
мэдээ улс-төр

Унгарын Ерөнхий сайд айлчилна

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Уг айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана. Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх аж. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *