Categories
мэдээ спорт

Боулингийн “Baganuur оpen” тэмцээн боллоо

Боулингийн “Baganuur оpen” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүргийн усан спорт, боулингийн төвд боллоо.

“Багануур боулинг” клубээс санаачлан зохиосон тус тэмцээнд 16 багийн эрэгтэй 38, эмэгтэй 12 тамирчин оролцов. Багийн болон ганцаарчилсан төрлөөс гадна шидэлт, саадтай шидэлтээр болсон нь тэмцээнийг бүр ч их өрсөлдөөнтэй болголоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Магсаржалам (Strike ’s) аваргалж, С.Баярхүү (Big bowling), Г.Төмөрбаатар (Багануур) нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Х.Өлзийхорол (Big bowling) түрүүлж, Ж.Майннэгэн (Багануур), Н.Дуламсүрэн (Багануур) нар удаалав. Харин багийн төрөлд Ц.Лхаасүрэн ахлагчтай “Big Bowling-1”-чүүд илүүрхсэн бол Д.Зоригт ахлагчтай (Strike ’s-III), Ш.Гэрлээ ахлагчтай (Strike ’s-I)-ийн боулингчид мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Шидэлийн төрөлд Ш.Баатар, С.Хандаа, С.Дэлгэрцэцэг, саадтай шидэлтэд Ц.Лхаасүрэн, Г.Төмөрбаатар, Г.Магсаржалам нар тус тус медальт байрт шалгарав. Эрэгтэйчүүдээс Ш.Түвшинсанаа 235, эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол 203 оноо тус тус авч, шилдэг тамирчнаар тодорлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *