Categories
мэдээ нийгэм

Автобустай холбоотой бүх мэдээллийг утаснаасаа авах боломжтой боллоо

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний “UB SMART BUS” аппликейшин гаргах талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус аппликейшны эхний хувилбар бэлэн болсон байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд энэхүү ажил хийгдэж буй юм.

“UB SMART BUS” аппликейшинээс иргэд нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой.

Энэхүү аппликейшныг ашиглахын тулд та зөвхөн “Android” үйлдлийн системтэй утастай байж “Play store”-оос татан авах юм. Тун удахгүй “IOS” үйлдлийн системд зориулсан хувилбарыг “Apple store”-д байрлуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *