Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ ням гаригт эхэлнэ

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно-

Энэ сард манай топ спортын төрлүүдийн УАШТ болж байна. Маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт эхэлнэ. Тэгвэл чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд бямба, ням гаригуудад болно.

Харин боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт Спортын төв ордонд эхлэхээр болсон. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах УАШТ эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 8 жинд болох юм. Олимпийн жилийн тэмцээн учраас түрүүлсэн тамирчин эрх олгох тэмцээнд оролцох учиртай. Тиймээс жин тус бүр өрсөлдөөнтэй өрнөх нь дамжиггүй. Шинэ оны өмнөхөн Улаанбаатар хотноо Монгол туургатны тэмцээн болсон. Энэхүү тэмцээн улсын аваргын өмнө болсноороо том сорилго болсон билээ. Тус тэмцээнээс харвал хашир тамирчин Б.Батхүү, Азийн аварга Д.Отгондалай нарын хооронд ширүүн тулаан болох болов уу. Мөн 56 кг-д Э.Идэрхүү, Б.Цэндбаатар, 69 кг-д ОУХМ З.Энхзориг гээд хүчтэнүүд даагаа нэхэх бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөх юм.

Ийнхүү үзүүштэй, сонирхолтой болох боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *