Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд онцгойгийнхон ослын дуудлагаар ажиллажээ

Шинэ жилийн баярын өдрүүдээр онцгой байдлын аврагчид ослын хэд хэдэн дуудлагаар ажиллажээ. Тухайлбал, Яармагаас Зайсан хүртэлх Богд уулын арын хатуу хучилттай зам дээр автын осол гарч, таван хүн бэртжээ. “Ниссан” загварын автомашин, “Хонда” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 21-50 насны зорчигчид гэмтсэн байна. Дуудлагаар онцгойгийн аврагчид очиж, осолд өртсөн иргэдэд анхны түргэн тусламж үзүүлжээ. Иргэд хөнгөн бэртэл авсан байсан бөгөөд тэднийг Яаралтай түргэн тусламжийн эмч нарт шилжүүлэн өгсөн байна.

Мөн урьд шөнө 03.48 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт автын осол гарчээ. “Дархан Ус суваг” компанийн зүүн талын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Тоёото” загварын автомашин самбар мөргөж, төмөр хийцэнд хоёр хүн хавчуулагдсан байна. Тэд 27 насны залуус байжээ. Дуудлагаар орон нутгийн онцгойгийн аврагчид очин ажиллаж, иргэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэээд эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *