Монголын спортын шилдгүүд болох “бөртэ чоно”-ын эзэд өчигдөр тодорсон юм. 2015 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг тодорлоо. Түүнд шагналыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулсан. Мөн шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга Э.Бэхбаяр, шилдэг тамирчнаар жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт б.Номин, П.Өнөрбат нар тус тус шалгарлаа. Мөн оны шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш З.Дүвчин, жүдогийн Х.Эрдэнэт-Од нар тодорлоо. Шилдэг холбоогоор Монголын жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Буудлагын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо шалгарсан. Шилдэг багаар “Эрчим”, шилдэг ерөнхийлөгчөөр Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Лу.Болд нар тодорч “чоно” гардсан юм.