Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-д гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн нэг болгосон юм.

Хуулийн төсөлд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох 28 мандатаа таван бүсэд хуваах асуудал яригдаж байгаа юм. Энэ асуудал дээр АН, МАН ерөнхийдөө тохирсон бөгөөд жагсаалтаар орж ирэх 28 мандат дээр Монгол Улсыг баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж таван бүс болгон хуваахаар хэлэлцэж байна. Бүс бүрт ногдох мандатын тооны хувьд Улаанбаатарт найм, бусдад нь тус бүр тав, таван мандат хуваарилахаар ярьжээ. Нэг бүсэд 5-6 аймаг багтаахаар болжээ. Тухайлбал, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг багтааж байгаа аж. Тэгвэл хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг оруулжээ. Зүүн бүсэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар Дорноговь, Говьсүмбэрийг, төвийн бүсэд Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ аймаг орж байгаа юм байна. Сая гаруй хүн амтай гэдэг утгаараа Улаанбаатар дангаараа нэг бүс болж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *