Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамба хорихын эмнэлэгт шилжжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд АТГ-аас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчлан саатуулсан. Үүнтэй холбогдуулан тэрээр сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн билээ. Саатуулагдан шалгагдах хугацаандаа Г.Шийлэгдамбын биеийн байдал эрс муудсан тул П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *