Монголын шатрын холбоо оны өмнөхөн ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулжээ. Энэ үеэр дараах шилдэг тамирчид, дасгалжуулагч болон байгууллагыг танилцуулсан байна. Тэднийг танилцуулья:
”Шилдэг шатар дэмжигч” цомоор УИХ-ын гишүүн, МШХ-нй тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Шилдэг клуб”-ээр “Хос мастер” Шатрын академи, “Шилдэг сурталчлагч”-аар Таван цагариг сонин, “Шилдэг зохион байгуулагч”-аар “Хүннү молл” компани, МҮЭ-ийн СТО, Их монгол ресторан, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор М.Баасанжав, Х.Эрдэнэдорж, Ч.Баттүвшин нар шагнагджээ. Мөн Олимпийн алдар одонгоор С.Отгонжаргал, Б.Бадрал, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр Б.Баярмандах, Л.Тогоохүү, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу цолоор Ц.Бат-эрдэнэ, Д.Номин-Эрдэнэ, Монголын шатрын оны Шилдэг шатарчнаар Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа, Г.Амартүвшин, Б.Мөнгөнзул, Шилдэг дасгалжуулагчаар Б.Хатанбаатар нар шалгарч олон хүмүүс бусад тусгай шагнал хүртсэн талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.