Монголын Ипотекийн корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь өнөөдрөөс нээлттэй хувьцаат компани боллоо. Улмаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж эхэллээ.
МИК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрхтэй цорын ганц байгууллага юм.
Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 15 хувь буюу 3,106,398 ширхэг хувьцааг олон нийтэд ийнхүү арилжаалахаар болжээ.Нэгж хувьцаанд санал болгож буй үнэ нь 12,000 төгрөг аж.
Энэ талаар МИК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар манай активын хэмжээ 1.8 их наяд, 2015 оны ашиг 24 тэрбум байна. Өнгөрсөн хугацаанд бид 40 гаруй мянган айлыг 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамруулаад ажиллаж байгаа. Ингэснээр 160-аад мянган хүн орон сууцтай болж байна. Компани дээр бий болж байгаа баялгийг иргэддээ тэгш хуваарилах системийг ийнхүү бий болгох гэж байна. Манай компани 17.6 сая ширхэг хувьцаатай. Түүнийхээ 15 хувьтай тэнцэх хувьцааг зах зээл дээр гаргалаа” гэв.
МИК-ийн хувьцааг захиалах хугацаа арванхоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдбөгөөд өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр танилцуулга нь явагдлаа.