Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхэд оноосон ялыг хэвээр үлдээв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм. Харин өчигдөр тус хэргийн давж заалдах шатны хурал боллоо. Шүүх хуралд Л.Гансүх хорих ангиас онлайнаар оролцсон бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ажиглагчаар оролцсон юм.

Ингээд шүүх бүрэлдэхүүн өчигдөр оройны 19 цагийн орчимд шийдвэрээ гаргаж Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *