Хийн үйлдвэрт өнгөрөгч баасан гаригт 11 хүн хордож гурав нь амиа алдсан хэргийн талаар өмнө мэдээлсэн билээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт энэ хэрэг гарсан юм. Хорт хийнд амиа алдсан иргэд нь 23-39 хүртэлх насныхан байсан. Одоогоор дүүргийн цагдаагийн газар уг хэрэг дээр ажиллаж байгаа гэнэ. Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Харин хорт хийнд угаартаж, хордоод байсан найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан байна. Тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.