Categories
мэдээ нийгэм

“М Си Эс”-ийн барьсан замыг нийслэлийн өмч болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар П.Гэндэнгийн гудамжны 0.6 км автозамыг нийслэлийн өмчид худалдаж авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энхтайвны өргөн чөлөөнөөс Олимпийн гудамжийг холбосон буюу Гэрлэх ёслолын ордны урдах дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014 оны аравдугаар сард нийслэлийн Авто замын газрын захиалгаар “М Си Эс Проперти” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ЭСТО ХХК шинэчлэн барьжээ. Зам шинэчлэгдсэнээр 2 урсгалтай байсан хуучин зам дөрвөн урсгалтай болж, замын хоёр хажуугаар 587 м газарт ус зайлуулах байгууламж, 1234 м урт L-хэлбэрийн хашлага суулгасан байна.

Уг 0.6 км замыг нийт 1 585 000 төгрөгөөр Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийслэлийн өмчид худалдан авахыг зөвшөөрөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *