Categories
мэдээ нийгэм

Зайсан, Нисэх, Богд уул орчимд 20 тонн цас хайлуулах бодис цацав

Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийсэн байна. Мөн эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэжээ. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *