Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт холбогдсон залуу дахин мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдав

Дорноговь аймгийн Замын Үүд боомтоор хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу МӨС гэх бодисыг их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн гурван этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс энэ сарын 17-ны өдөр илрүүлсэн байна. Уг хэрэгт Монгол Улсын иргэн О, Б, З нарыг холбон шалгаж байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Үүний өмнө О нь арванхоёрдугаар сарын 02-ний өдөр бусадтай бүлэглэн БГД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт ICE буюу МӨС гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдэн, шалгагдаж байсан гэнэ. Тэрбээр энэ төрлийн хэрэгт холбогдогдон гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 69 гэмт хэрэгт 160 хүн холбогдон шалгагдсанаас 18-35 насны залуучууд байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *