Categories
мэдээ нийгэм

Өвлийн өвөө ямар үнэтэй вэ?

Өнгөрсөн бүхнээ дүгнэж, ирж буй ондоо хийж бүтээхээ төлөвлөх мөч айсуй. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах хоног өдрүүд ойртсоор. Энэ өдрүүдэд шинэ жилийн баяраа тэмдэглэхээр зэхэж буй байгууллага хамт олны гол анхаарлаа хандуулдаг зүйл бол яах аргагүй урлаг соёлынхны урлагийн үзүүлбэрийн үнэ ханш байдаг билээ. Учир нь аливаа шинэ жилийн арга хэмжээг хамтлаг, дуучид яах аргагүй хөгжөөж, ая хөг нэмдэг. Тэгвэл өнөө жил эдийн засгийн хямралтай байгаа болоод ч тэр үү урлагийнхан үнэ ханш дээрээ уян хатан хандаж байгаа сурагтай. Шинэ жилийн баярын хамгийн гол зочин бол өвлийн өвгөн, цасан охид байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсны залгамж өвлийн өвөө гэгдэх гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан цасан охидын хамт өнөө жил албан байгууллага, гэр бүлийн баярт нэг сая төгрөгийн үнэтэй зочлох юм байна. Гэхдээ ярьж хөөрөөд 800 мянган төгрөгөөр ч тогтож болох гэнэ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Жарантав мөн л өвлийн өвгөний захиалга авах бөгөөд 500-600 мянган төгрөгийн ханштай гэсэн. Шинэ жилийн арга хэмжээг хөтлөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл олны танил хөтлөгч нарын ханш 1-3 сая төгрөгийн ханштай байгаа бололтой. “Авьяаслаг монголчууд” шоуны хөгжилтэй, авьяаслаг хоёр хөтлөгчийн нэг жүжигчин Б.Анхбаяр шинэ жилийн арга хэмжээг 2-2.5 сая төгрөгөөр хөтөлнө гэнэ шүү. Түүнчлэн хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нар 1.500.000 төгрөгийн ханштай байгаа аж.

Ингээд өнөө жилийн хамтлаг, дуучдын ханшийг танилцуулъя.

“Харанга” хамтлаг 8-10 сая төгрөг.

“Камертон” хамтлаг гурван дуу 4-5 сая төгрөг

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа хоёр дуу 3-5 сая төгрөг

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа хоёр дуу 3.5 сая төгрөг

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг нэг дуу нэг сая төгрөг

“Номин талст” дөрвөн дуу гурван сая төгрөг

“Киви” хамтлаг хоёр дуу 2.5 сая төгрөг

“Sweetymotion” хамтлаг хоёр дуу гурван сая төгрөг

“Гурван охин” хамтлаг хоёр дуу гурван сая төгрөг

“Нюанс” хамтлаг хоёр сая төгрөг

“Хар сарнай” хамтлаг хоёр сая төгрөг

“Мотив” хамтлаг нэг сая төгрөг

Хийлч Дэлгэрцэцэг 1.5 сая төгрөг

Дуучин Б.Баярцэцэг 800 мянгаас нэг сая төгрөг

Дуучин П.Баярцэнгэл гурван дуу нэг сая төгрөг

Дуучин С.Зоригт, А.Хишигдалай 1.5 сая төгрөг

Дуучин Ч.Цэлмүүн 800 мянган төгрөг

“Улаан сарнай”, “Хатан туул”, “Star dance” зэрэг бүжгийн хамтлаг 800 мянган төгрөгийн ханштай ажээ.

Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *