Categories
мэдээ нийгэм

“Монгол хүн 2020” хөтөлбөрийн 85 хувь нь хэрэгжсэн гэв

Ардчилсан намын удирдах ажилтнуудын
зөвлөгөөн “Пума империал” зочид буудалд болж байна. Зөвлөгөөнд
АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тус намын Ерөнхий нарийн
бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон аймаг, нийслэл, дүүргийн
иргэдийн хурлын дарга нар оролцож байна. Хуралдаанаар АН-ынхан өнгөрсөн
хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хийх ажлынхаа талаар
ярилцаж буй аж.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг
гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн
түүхий эдийн үнэ нэлээд унасан. Эдийн засгийн хувьд амаргүй он жилүүд байсан ч
АН “Монгол хүн-2020″ мөрийн хөтөлбөрийнхөө 2016 он хүртэлх ажлыг
амжилттай сайн хэрэгжүүлсэн байна. Одоогоор манай мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт
85 хувьтай явж байна. Өнгөрсөн хугацаанд бид ипотекийн зээлээр 75 мянган өрхийг
орон сууцанд оруулсан. III, IV цахилгаан станцын өргөтгөл, Амгалангийн дулааны
цахилгаан станцыг барьсан, долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар
холбосон, 1084 үйлдвэрт төслийн зээл олгож, эдийн засгаа дэмжсэн зэрэг томоохон
амжилтыг нэрлэж болно. Мөн нийслэлд 26 уулзварыг өргөтгөж, зассан” гэсэн
мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *