Categories
мэдээ нийгэм

Монголын Ипотекийн Корпораци нэмэлт хувьцаа гаргана

Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж, нэмж гаргаж буй хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлөө өчигдөр авлаа.

Орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 банк хамтран 2006 онд Үндэсний ипотекийн корпораци болох Монголын Ипотекийн Корпорацийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Энэ хугацаанд орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрүүдийн хүрээнд тус корпораци нь банк, санхүүгийн байгууллагуудаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг багцлан худалдан авч үнэт цаасжуулах, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хангах, түүний эрсдэлийг бууруулахад анхааран ажиллаж иржээ. 2013 оны 12 дугаар сард анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан бөгөөд санхүүгийн байгууллагуудаас 1.9 их наяд төгрөгийн зээлийн багцыг худалдан авч үнэт цаасжуулсан байна.

Түүнчлэн сүүлийн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, нэгдлийн үзүүлэлтээр өөрийн хөрөнгөө 9.3 дахин, нийт хөрөнгөө 101.4 дахин өсгөж, 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн өгөөжөө 26 хувьд хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *