Хийжүүлсэн амтат ундааны хэрэглээ олон улсын хэмжээнд өсөн нэмэгдсээр байна. Бүх насныхны хэрэглэдэг энэ хүнсний бүтээгдэхүүнээс үүдэн жил бүр дэлхийн хэмжээнд 184 мянган хүн амь насаа алдаж байгааг АНУ-ын Бостон хотын Тафста их сургуулийн эрдэмтэд тогтоогоод байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдсэн судалгааны ажлыг нэгтгэн, дэлхийн 50 гаруй орны 611 мянган хүний өвчний түүхийг шинжилсний үр дүнд дээрх тоо баримтыг гаргажээ.
Чихэр ихтэй хийжүүлсэн ундаанаас эхлээд энерги нөхөх зориулалттай бүхий л төрлийн ундаа нь чихрийн шижин мөн хорт хавдар, зүрх судасны өвчинд хүргэх аюултай юм. Хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс чихрийн шижингээр өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг аж. Олон улсын хэмжээнд хийжүүлсэн ундааны хэрэглээгээрээ Латин Америкийн орнууд тэргүүлж байна.
Харин хамгийн бага хэрэглэдэг улсаар Япон улс нэрлэгдэж байгаа юм. Эрдэмтэд чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүний байнгын хэрэглээ согтууруулах ундаанаас ч илүү хор нөлөөг хэтдээ дагуулна хэмээн үзэж байна.