Латин Америкийн есөн оронд нялх хүүхдэд онцгой аюултай зика вирус илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард Бразилид анх илэрсэн тус вирусын халдвар Панам, Парагвай, Мексик, Венесуэл, Гватемала, Сальвадор, Суринам, Колумбид илэрсэн байна. Зика вирусын халдвар авсан хүнд өвдөлт, халууралт, тууралт ажиглагддаг аж. Одоогоор энэ вирусын эсрэг вакцин бүтээгдээгүй байгаа юм.
Хамгийн анх энэ вирус 1947 онд Уганда улсын зика нэртэй ойд бичнээс илэрчээ. Тус вирусыг “Aedes Aegypti” гэх шумуул тараадаг аж. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Бразилын Эрүүл мэндийн яамнаас зика вирусийн халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн халтай болохыг зарласан. Мөн бойжиж буй ургийн толгойн хөгжлийг сааруулан (микроцефали) жижигрүүлсний улмаас ухаан дутуу, хараа, сонсгол муутай хүүхэд төрүүлдэгийг батлан мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр микроцефали шинж тэмдэгтэй 1248 хүүхэд төржээ. Үүний зэрэгцээ хоёр ч том хүн энэ халдвараар нас барсан гэж тус улсын салбарын яамнаас мэдээлсэн байна.