Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

14 дүгээр сургуулийн эцэг эхчүүд жагсав

Баянзүрх дүүргийн 13 хороонд байрлах ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр сургуулийнхаа гадаа жагсцгаалаа. Тус сургуулийн барилга нурах аюултай болсон учраас гурван жилийн өмнө акталсан юм. Тиймээс тус сургуулийн сурагчид аюулгүй байдлаа бодолцож, ойролцоох гэх таван сургуульд хуваагдан хичээллэх болжээ. Тодруулбал 1-3 ангийнхан Япон Улсын хөрөнгө оруулалтаар барьж, 2008 онд ашиглалтад оруулсан өргөтгөлдөө гурван ээлжээр, 4-5-р ангийнхан 30-р дунд сургууль дээр, 11, 12, 8-р ангиуд нь 44-р сургууль, 6, 9, 10-р ангийнхан нь 92-р дунд сургууль дээр тус, тус хичээллэж байна. Ингэж гурван ээлжээр хичээллэснээр хамгийн сүүлчийн анги 19.40 цагтаж. Өвлийн улиралд халтиргаа гулгаа, замын золбин ноход, согтуу хөлчүү хүмүүсээс эхлээд гэртээ харихын тулд сурагчид олон бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Эцэг эхчүүд хэлэхдээ “Өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт мөнгө нь суутгагдаагүй юм билээ. Хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Жишээлбэл, ямар багш таван сургууль дамжиж хичээл заах вэ, зарим багш нар ангиа орхиод өөр сургууль руу шилжсэн. 40 минут хичээл заах ёстой байтал 30 минут заагаад, үлдсэн 10 минутдаа дараагийн сургуульдаа очихоор яаран гардаг. Багш нарын ачаалал маш их, бидэнд ч олдохгүй байна. Цаг наргүй цалин хөлс багатай ажиллаж байгаа нь үнэн. Тэрнээс гадна оройд сургуулийнхаа бүх хүүхдүүдийг тарааж явахгүй бол бусад сургуулийн хүүхдүүд дээрэлхэж, бөөрөлхөж зодох, мөнгө төгрөг, гар утсыг нь авах зэргээр гэмт хэргийн золиос болоод байгаа нь санаа зовоож байна” хэмээж байв. Иймд багш, сурагч, эцэг, эхчүүд нийлж 14 дүгээр сургуулийг шинээр барьж, маш яаралтай ашиглалтад оруулахыг шаардаж жагслаа. Тэд “Бидний хүүхдүү сургуульгүй байгаа нь хэний гавьяа вэ?, Бидний сонголтын гавьяа юу” гэхчилэн лоозон барьсан байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *