Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяа нарыг ЭЦГ, АТГ-аас хамтран шалгах ажлын хэсэг байгуулжээ

Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угааж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн билээ.

Эдгээр бүлэг хүмүүсийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ. Тодруулбал, ажлын хэсэг байгууллах тушаалыг прокурорын газраас өгсөн байна. Өчигдөр АТГ-т зарим эд зүйлс баримт материалыг хүлээлгэн өгчээ. Одоогоор 40 гаруй хавтаст хэргийг шалгаж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн АТГ-ын мөрдөн байцаагчид шалгалтын ажлаа эхлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *