Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэд Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар өгнө

Гадаад иргэдээс монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авдаг боллоо. Энэхүү шалгалтыг бий болгосноор манай улсын их дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгч гадаадын иргэн дэлхийн аль ч өнцгөөс цахим орчинд шалгалт өгч, мэдлэгийн түвшнээ тогтоолгох боломж бүрдэж байгаа юм.

Цаашид уг шалгалтыг улам боловсронгуй болгож, гурван түвшин бүхий иж бүрэн шалгалтын сан бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сангийн вэбсайт гарснаар дэлхийн Монгол судлалын байгууллага, Монгол судлаачид нэг дороос мэдээлэл авах сайхан боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *