Нийслэлд өчигдөр 12 настай охин гэртээ галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал тйүмрийн шалтгаан нөхцлийг авч үзвэл нийт галын 64 хувийг ил задгай хог, өвс шатсан, 10 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 7 хувь нь пийшэн зуух, яндангийн цоонолтоос үүссэн гал түймэр эзэлдэг байна.
Энэ онд улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд ажээ. Гал түймрийн улмаас 58 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд гэнэ.