Сирийн Чөлөөт армийн дайчид Оросыг худлаа ярьлаа гэж буруутгасан байна. Тэд туслахаасаа илүүтэйгээр саад болж байна хэмээн ярьсныг Reuters дамжуулав.
«Хэн нэгэн Оросыг Сирийн ардчилсан хүчинд логистик тусламж үзүүлж байна гэж батлахаар оролдож буй. Бидэнд тийм тусламжийг санал болгоогүй » гэж Таляль Салу (Talal Salu) мэдэгджээ. Байгуулагын төлөөлөгч түүний хэлснээр, Оросын нисэх хүчин «Ахрар аль-Шам», «Жабхат ан-Нусра» бүлгийнхэнд агаарын цохилт өгчээ. Тэд олон зуун хүнийг цугласныг олж харан бөмбөгдсөн. Гэхдээ бидэнтэй ямар нэгэн тохиролцоо байхгүй байлаа хэмээн Салу ярьжээ.
СЧА-ийн өөр нэг бүлэглэлийн дарга Хасан Хаж Али (Hassan Haj Ali) оросуудыг өөрийн дайснууд гэж нэрлэв. «Өнөөдөр Жебель-Акрадад байрласан манай штабыг бөмбөгдлөө. Өчигдөр Алеппо дахь манай өөр нэг штабыг оросууд бөмбөгдөн сүйтгэлээ. Арван хүн шархадсан байна. Танай Оросын дэмжлэг энэ » гэж Али мэдэгдэв.
Арванхоёрдугаар сарын 14-нд Сири дэх Оросын нисэхийн бүлэглэл өдөр бүр 30-40 цохилтыг Сирийн чөлөөт армийнханд зориулан алан хядагчдын эсрэг хийж байгаа гэсэн мэдээ гарсан байв. Энэ тухай хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал Валерий Герасимов мэдэгдсэн юм. Сирийн Чөлөөт армийн 5000 орчим дайчид засгийн газрын цэргийн хамт Хомс, Хама, Алеппо, Ракка мужуудад давшилт хийж байна гэж тэр хэлжээ.