Categories
мэдээ спорт

Аэробикийн тамирчид Ази тивийн хошой аварга боллоо

Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо энэ сарын 09-нөөс 14-ний хооронд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай улсаас ШУТИС-ийн баг тамирчид оролцож нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай ирэв. Тодруулбал, Степ аэробикийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон бол Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДСургууль, ХААИСургуулийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ.aeribek

Энэхүү тэмцээнд Ази тивийн Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонконг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, урилгаар Австрали улсаас баг тамирчид оролцож, нийт 10 орны 250 гаруй тамирчин 12-14, 15-17, 18-аас дээш насны ангилалд хүч сорьсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *