Categories
мэдээ спорт

Монголын тамирчид оролцох оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Чэнду хотод өнөөдөр эхэлнэ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх эл тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш дасгалжуулагчийн хамт тус улсыг зорилоо. Тамирчид бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд цээж бодолт болон ой тогтоолтын тус бүр таван төрөлд өрсөлдөх аж. Үүнд, нэр, зүс царай, хөзөр, тооны марафон, хоёртын тоолол, харааны ой тогтоолт, олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох, хүн хуанли буюу он, cap, өдөр ашиглан гариг олох, флаш анзан буюу дэлгэцэнд хурдтай гарах цифрүүдийн нийлбэр олох төрөл багтжээ. Манай тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд амжилттай оролцон 458 медаль хүртээд буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *