Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт этгээдүүдтэй үгссэн эсэхийг нягтлахаар банкны ажилтанг саатуулжээ

СХД-ийн 18 дугаар
хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс”
суперсторын байран дахь Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр 09.50 цагийн үед
зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн талаарх
мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл уг
этгээдүүд 25-30 орчим насны хоёр эрэгтэй байсан бөгөөд хар баг өмссөн, нэг нь
Дарвинк буутай байсныг банкны ажилтан мэдээлжээ.
Банкийг нээх үед даган орж, буу тулган сүрдүүлж, хоёр өдрийн орлого болох
гурван тор мөнгийг авч гаран, саарал өнгийн Тоёота приус маркийн автомашинд
суун явсан хэмээн банкны ажилтан цагдаагийнханд мэдээлсэн байна.

Түүнчлэн зэвсэгт
этгээдүүдтэй үгсэн тохирсон эсэхийг нягтлахаар банкны ажилтанг саатуулаад
байгаа бөгөөд банкны уг салбарыг хаан, цагдаагийн хамгаалалт гаргаад
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *