Categories
мэдээ нийгэм

Монгол Улс автозамын чанараар дэлхийд 118-д орлоо

Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийн улс орнуудын машин замын чанарын чансааг гаргажээ. Энэхүү чансааг хотын замын чанар, замын засвар үйлчилгээг хийдэг компанийн ажил, засмал замгүй тосгон, суурин газрын тоо, дээд зэрэглэлийн замын үргэлжлэх урт зэрэг олон үзүүлэлтээр хэмжин гаргадаг байна.

Энэ жилийн чансаанд нийт 140 орон хамрагдсанаас АНЭУ тэргүүлж, Голланд, Сингапур, Португал, Хонконг, Австри, Франц, Япон, Швейцарь, Тайвань удаалжээ. Хятад 42 дугаар байрт орсон бол ОХУ 123 дугаар байрт шалгарсан байна. Монгол улсын хувьд 118 дугаар байрт орж, ОХУ-аас даван гарлаа. Манай орны ард Румын, Бразил, Кыргызстан, Украин зэрэг орон орж, хамгийн сүүлд Гвиней сүүл мушгижээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *