Categories
мэдээ нийгэм

Хорт утаанаас эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх үнэгүй сургалт өнөөдөр болно

Хорт утаа таны эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг мэддэг ч харин үүнээс хэрхэн сэргийлэхээ тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл “Ногоон титэм” ХХК гадаад болон дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, бохирдуулагчдаас гэр бүл, үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, хувь хүний ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” цуврал сургалт, семинарыг зохион байгуулж байгаа аж. Ээлжит сургалт, семинар энэ сарын 14-ний даваа гарагт болох гэж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд олон хэрэгтэй мэдээллийг богино хугацаанд олох боломжийг олгож байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн хүн амьдралынхаа 90 хувийг өнгөрүүлдэг гэр байшин, орон сууц, ажлын байрныхаа дотоод орчны агаарын чанар ямар байх ёстойг мэддэггүй. Тэгвэл энэ талаар мэдэхийг хүсвэл энэхүү сургалт танд туслах юм байна.

Сургалт, семинарт оролцохыг хүсвэл Циркийн хойно, Сөүлийн гудамжинд байрлах Peaberry cafе-д
/Хаан Банкны замын эсрэг талд, Төрийн Банктай байранд/ 2015 оны 12 сарын 14-ны 18 цагт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *