Categories
мэдээ спорт

Мастер ангиллын олон улсын шатрын тэмцээнд Д.Номин-Эрдэнэ түрүүлжээ

ОУМ, ЭИМ Д.Номин-Эрдэнэ 12 дугаар сарын 5-12 өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан Эдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагын Оюун Ухааны тоглоомын Креспи Олон улсын наадамд шатрын төрөл мастер ангилалд уригдан оролцож, түрүүлжээ. Тэрбээр 9 өрөг тоглосоноос 7.5 оноогоор /6 хожин, 3 тэнцэн/ түрүүлж, эх орныхоо нэрийг гаргалаа. Энэхүү амжилт нь тус тэмцээны мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа их онцлог боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдсэнийг Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *