Categories
гадаад мэдээ

Дэлхийг аврах гэрээг баталлаа

НҮБ-ын хурлаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн гэрээг баталжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээг Францын нийслэл Парис хотноо 200 орчим орны төлөөлөгчид хэлэлцэн батлав. Хоёр долоо хоног үргэлжилсэн олон улсын хэлэлцээний үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээг баталсан нь “бидэнд байгаа ганц дэлхийгээ аврах хамгийн сайн боломж юм” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүрсхүчлийн хий багасгахад голчлон анхаарах ёстойг Барак Обама мэдэгджээ.

Парисын гэрээний гол зорилго нь дэлхийн дулаарлыг Цельсийн хоёр хэмд хүргэхгүй байх аж. Энэхүү гэрээ нь 2020 оноос хойших олон улсын уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах гол зохицуулалт болох ёстой юм. Гэрээнд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулан жил бүр 100 тэрбум ам.долларыг санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд таван жил тутамд хийсэн ажлаа дүгнэж байхаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *