Онцгой байдлын албаныхан дэлхийн стандартад нийцсэн галын машинтай болжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиуд БНСУ-д үйлдвэрлэсэн “ TATA DAEWOO K7C6F” маркийн галын үндсэн албаны авто машинтай болж, өчигдөр түлхүүрээ гардлаа.
Нэг бүр нь 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд, шалгаруулалтад тэнцсэн “Бодиз Автомотив” ХХК нийлүүлсэн байна.