Categories
мэдээ нийгэм

Хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох органик таван бүтээгдэхүүний нэгээр тодорчээ

Монголын анхны ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн “Lhamour” брэндийн хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох органик таван бүтээгдэхүүний нэгээр тодорсон байна. Энэ бүтээгдэхүүн нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай учир арьсыг тайвшруулж, тэжээл өгч, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах гэх мэт олон эерэг нөлөөтэй бүтээгдэхүүн юм байна.

Байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатай байдаг аж. Тиймээс ч Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдгээр бүтээгдэхүүнүүддээ “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийг авжээ. Хэдийгээр органик гоо сайхны бүтээгдэхүүн дөнгөж дэлхийд танигдаж байгаа ч олон улсад өндөр үнэлэгдэж буй. Учир нь хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон тул “Natural Essentials” компанийнхан шошгоо анхнаас нь ямар ч улсын хүн ойлгохоор бичсэний үр дүнд бүтээгдэхүүнүүдийг нь Монголдоо төдийгүй олон улсад сонирхдог болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *