Categories
мэдээ нийгэм

Статистикчид өөрсдийгөө Засгийн газрын хараат болчихлоо гэж үзэж байна

“Монголын статистикийн
нийгэмлэг”, “Хөгжлийн төлөөх судлаач”, “Нээлттэй мэдээллийн төв” зэрэг ТТБ
болон ахмад статистикчдийн төлөөлөл өнгөрсөн сард ҮСХ-г Улсын бүртгэлийн
ерөнхий газартай нэгтгэх болсныг эсэргүүцэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын
статистикийн нийгэмлэг ТТБ-ын тэргүүн Б.Батмөнх “Монголын статистикийн салбар
бол 90 гаруй жилийн түүхтэй, төрийн чухал алба. Гэтэл 2015 оны арваннэгдүгээр
сарын 14-нд УИХ-ын чуулганаар ҮСХ-г Хууль зүйн сайдын мэдэл дэх Улсын
бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргасан. Уг нь Статистикийн хууль
ёсоороо бол ҮСХ хороо нь ажлаа УИХ-д тайлагнадаг, хараат бус бие даасан
байгууллага. Нэг байгууллагын статус нь жижгэрч, ажилчид нь цомхотгогдон, цалин
хөлс нь буурч байгааг энд онцолж ярих гэсэнгүй. Хамгийн гол нь статистикийн
албаны ажил хуульд зааснаар хараат бус байх ёстой. Гэтэл УБЕГ-тай нэгтгэчихээр
Хууль зүйн сайдын дор ажиллах болчихоод байна. Энэ нь цаад утгаараа Засгийн
газрын хараат болж байгаа хэрэг. Ингэчихээр ҮСХ-ны үнэлэлт дүгнэлт, тоон
мэдээнд Засгийн газрын нөлөө орж, улмаар иргэд итгэхээ болино. Өөрөөр хэлбэл
статистикчид Засгийн газарт “таалагдахгүй” бодит үнэн тоон мэдээллийг судалгаа
тооцооллын үндсэн дээр гаргах эрхгүй болчихлоо гэхэд нэг их хилсдэхгүй
болчихлоо” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *