Монголын xөлбөмбөгийн xолбоо (МХБХ) 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг ирэх бямба гаригт буюу энэ сарын 12-ны өдөр “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.
“АЛТАН БӨМБӨГ-2015” шагналд:
- Оны шилдэг дасгалжуулагч
- Оны шилдэг эрэгтэй тоглогч
- Оны шилдэг эмэгтэй тоглогч
- Оны шилдэг шүүгч
- Оны шилдэг гоол
- 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид тус тус тодорно.
МХБХ-ны байранд санал авах хайрцгийг нээсэн бөгөөд энэ сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл саналыг авах аж.