Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг түр хаалаа

Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, долоон хүн гэмтсэн зам тээврийн осол өчигдөр буюу энэ сарын 7-нд гарсан. Тухайн ослоос шалтгаалан уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирчээ. Иймээс нийслэлийн Авто замын газраас гүүрний хөдөлгөөнийг хааж, засварлахаар болсон байна. Одоогоор засварлаж нээгдэх хугацаа тодорхойгүй буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *