Categories
гадаад мэдээ

Калифорнид халдлага боллоо

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хотод зэвсэгтэй гурван хүн олон нийтийн үйлчилгээний төвд гал нээж, 14 хүний амийг хохироон, 17 хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвд цэргийн загвартай хувцас өмссөн гурван эрэгтэй орж ирэн гал нээсэн байна. Зэвсэгт этгээдүүд хар өнгийн автомашинд суун зугтсан тухай гэрчүүд мэдээлжээ. Халдлагын үеэр дөрвөн цагийн дараа цагдаа нар хар өнгийн автомашиныг бүслэн зогсоож, буудалцсан байна. Энэ үеэр нэг хүн амь үрэгджээ. Мөн цагдаагийн албан хаагч шархадсан бөгөөд амь насанд нь аюулгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар нэг сэжигтэн баригдсан бөгөөд гурав дахь сэжигтэн чөлөөтэй явж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

Сэжигтнүүд бүгд бэлтгэгдсэн хүмүүс байсан талаар цагдаагийн дарга хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газар болон цэргийн тусгай хүчнийхэн энэ хэргийн цаана хэн байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *