Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зул сарын фельетон”-ийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар өглөөний ургах нартай уралдан уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд хөдөө орон нутагт өвөлжилт, өвлийн идэш тэжээлийн бэлтгэл ажил хэр байгаа талаар бэлтгэсэн нийтлэлийг онцоллоо. Дэлгэрэнгүйгээр нь долдугаар нүүрээс уншаарай. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий” ярилцлага нэг, дөрөвдүгээр нүүрт гарсан бол Үндсэн хууль судлаач Д.Гангабаатарын “Хөнгөн хуумгай яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй” хэмээх ярилцлага нэг, тавдугаар нүүрт нийтлэгдлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Ямар тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг юм, өөрчлөлт оруулах нь ямар ашигтай болон сөрөг үр дагавартай, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг хэрхэн тусгавал зөв зүйтэй байх вэ зэрэг асуултын хариултыг эндээс сонирхоорой.

Улс төрийн хүрээний мэдээ мэдээллийг хүргэдэг хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай хийсэн ярилцлага болн бусад мэдээ, мэдээлэл гарсан юм.

Харин манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрээс нэрт нийтлэлч, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Зул сарын фельетон”-ыг унших боломжтой. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу учир битүүлгээр амиа алдсан нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Түүнийг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж Улсын мөрдөн байцаах газарт шалгаж буй. Тэгвэл эл асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурц манай соинд ярилцлага өгсөн байна. Энэхүү ярилцлагыг зургадугаар нүүртээ хэвлэлээ.

Тэгвэл “Өдрийн сонин”-ы арванхоёрдугаар нүүрнээс “Тэнгэрийн дүлийгээс түлэнхийн шарх эмчилдэг гель гаргаж авсан” шилдэг залуу эрдэмтэн Б.Дэжидмаагийн ярилцлагыг уншина уу. Энэ жил Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн Бямбын Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой тохиож буй. Монголын зохиолчдын амьд архив гэгддэг, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Х.Зандраабайдын их эрдэмтний ой тохиож энэ цаг дор өгсөн томоохон ярилцлагыг арвангуравдугаар нүүрт хэвлэгдлээ. Эдгээр болон бусад сонирхолтой мэдээ, мэдээллийг манай сонины пүрэв гаригийн дугаараас хүлээн авч уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *