Categories
гадаад мэдээ

“Аль-Каида” бүлэг Йеменийн хоёр хотыг эзэлжээ

“Аль-Каида” лалын бүлэгийн дайчид Йеменийн Зинджибар, Джаар хэмээх хоёр хотыг эзлэн авчээ. Оршин суугчдийн ярьснаар алан хядагчид гэнэт давшихад “Ардын хороо” нэртэй нутгийн дайчид эсэргүүцэл үзүүлж зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тус бүлгийн тус хоёр хотыг эзэлж байсан гэнэ.

Йеменд иргэний дайн нэлээд хэдэн жил үргэлжилж байгаа. Тодруулбал шийт үндэстнүүдийг нэгтгэдэг “Ансар Аллах” хөдөлгөөн болон Ерөнхийлөгч асан Али Абдалле Салехуг дэмжигчдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *