Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулахаа хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн
байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн хяналт,
шалгалтын дүн, Чингис, Самурай бондын зарцуулалтын талаар хийсэн дүгнэлтийг
танилцуулах байсан. Гэвч дахин хойшлууллаа. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг
хоёр байнгын хорооны гишүүд хэлэлцэх ёстой байсан ч АН-ын гишүүд хэлэлцэх
боломжгүй гэж үзсэн учраас хойшилж байсан юм. Үүний дараа МАН-ынхан “АН-ын
гишүүд картаа сугалж гарсан” гэх мэдээлэл хийж байв. Өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн
банкнаас хэний компани хичнээн төгрөг авсан, хэдэн төгрөгийг зарцуулсан гэх
мэдээллүүд олонд ил болж, хоёр намынхан ч байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн
байнгын хорооны хуралдаанаар 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг
11 сарын дараа эцэслэн дүгнэлтээ гаргаж чадаагүй байгааг гишүүд шүүмжилж байв.
Учир нь ажлын хэсгийн дүгнэлт дээр өнөөдрийн байдлаар 10 гишүүнээс дөрвөн
гишүүн гарын үсэг зураад байгаа аж. Гишүүдийн гаргасан горимын саналаар санал
хураалгаж, олонхи нь дэмжсэнээр ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаан
хүртэл шалгалтын дүнг танилцуулахаа хойшлуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *