Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн гэх сэжигтнийг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух, цагдаагийн ажилтан С болон түүний аав Ц нарыг энэ сарын 26-27-нд шилжих шөнө амь, насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагынхан Пүрэв овогтой Батбаярыг сэжиглэж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан юм. Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж өнөөдөр 12:00 цагийн үед сэжигтэн Б-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос баривчлан саатуулсан байна. Улмаар гэмт хэрэгтэй холбогдуулан сэжигтнээс мэдүүлэг авч эхлээд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *