Categories
мэдээ нийгэм

Ганц ангир буцалгүй үлджээ

Хахир өвлийн жавар тачигнан, их хотын маань амьдрал үргэлжилсээр… Энэ л цаг дор Улаанбаатараасаа холдож чаддаггүй шувуу гэж байх. Дунд гол бүү хэл Туул бүхэлдээ хөлдчихөөд байхад энэхэн амьтан нутгаа орхих хүсэлгүй Дунд голынхоо бяцхан харзанд хөвсөөр явна.

Өвлийн эхэн сар дундаа орчихоод байхад ус голоосоо холдолгүй хоргодон хоргодох ганц ангирыг хараад “Ай ямархан сайхан юм бэ, ангир буцалгүй үлджээ” гэж зуны нартай өдөр мэт сэтгэлд халуу дүүгээд ирэв. Тэгэхнээ, “Харзны ус нь хөлдчихвөл хотын маань ганц ангир яана даа” гэх эмзэгхэн бодол сэтгэл сэмрүүлэв ээ…

Дунд гол. 2015-11-27. Судалбар зургийг “Royal presents studio”-ээс авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *