Жүдогийн олимпийн эрхийн оноо олгох
Чэжүгийн Гранпри тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай
улсаас зургаан бөх барилдсан боловч эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн
олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид ганцаараа хүрэл медаль
хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх
барилдааныг ОХУ-ын жүдочтой хийж, өрсөлдөгчөө яллаа. Ийнхүү “Жэжү-2015”
Гран при тэмцээнээс манай бөхчүүд хоёр дахь медалиа авчирч байна.