Categories
гадаад мэдээ

Оросууд эсэргүүцлээ илэрхийлэн Туркийн элчингийн өмнө жагсав

Энэ сарын 24-ний өдрийн мягмар гаригт Москва дахь Туркийн элчин сайдын яамны өмнө хэдэн зуун хүн оролцсон жагсаал болжээ. Тэд Туркийн талаас ОХУ-ын “Су-24” сөнөөгч онгоцыг буудан устгасныг эсэргүүцэн ийнхүү жагссан талаар ТАСС агентлаг уламжилжээ. Жагсагчид “Араас хутгаллаа”, “Турк руу явахгүй” гэх мэт бичиг бүхий лоозон барьж, “Эрдоган зайл”, “Оросын жуулчдыг март” хэмээн хэлж байжээ. Жагсагчдын дийлэнх нь онгоцны сүйрч буй үеийн зургийг барьсан байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *