Categories
мэдээ нийгэм

“Их 20”, АПЕК-ийн уулзалтын талаарх судлаачийн ярилцлага “Өдрийн сонин”-д гарлаа

Дэлхийн лидерүүд нэгэн дээвэр дор цуглардаг “Их 20”, АПЕК зэрэг томоохон уулзалтууд саяхан шил шилээ даран болж өнгөрлөө. Эдгээр уулзалтуудаар дэлхийн энх тайван, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудыг нухацтай авч хэлэлцдэг. Тус уулзалтуудын эргэн тойрон дахь асуудлаар судлаач Д.Уламбаяртай хийсэн уншууртай ярилцлага “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт хэвлэгдсэн байна. Өнөө жилийн “Их 20”-ын уулзалт Туркийн Газар дундын тэнгисийн эрэг дээр байдаг Антали хотод болсон. Парис хотод томоохон алан хядах үйл ажиллагаа болсны дараа зохион байгуулагдсан учраас Францын Ерөнхийлөгч оролцоогүй. Томоохон аллагын дараа болсон болоод ч тэр үү терроризмын эсрэг олон улс санал нэгдэхэд хүргэжээ. Энэ уулзалтын үеэр Б.Обама, В.Путин нар хувийн шугамаар 30 минут уулзсан байна. Үүнийг олон улсын ажиглагчид Сирийн улс төрийн удирдлагыг аажмаар шилжүүлэх үйл явцад хоёр их гүрний удирдагчид санал нэгдлээ гэсэн өнцгөөс харж байгаа аж. Энэ мэт эдийн засаг, ногоон хөгжил, олон улсын харилцааны талаар олон сонирхолтой сэдвийг хөндсөн ярилцлагыг сонирхоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *