Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сэтгүүлчид галын хор хүртэл үүрч явах шаардлагатай болоотохлоо доо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы даваа гаригийн дугаар уншигчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарын тэргүүн
нүүрт хэл бичгийн ухааны доктор Ч.Дагвадоржийнд өнжсөн сурвалжлага тэмдэглэлийг
онцоллоо. “Танайд өнжье” булангийн үргэлжлэлийг XII, XIII нүүрнээс уншаарай.
Харин Улс төрийн эргэн тойрон дахь шинэ мэдээ, мэдээллийг II, V нүүрнээс унших
боломжтой. “Эрдэнэс Тавантолгой”-н үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ
хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасны дараа сэтгүүлчдийг амиа бодсон хэмээн
буруутгах хүмүүс байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Сэтгүүлчид галын хор
хүртэл үүрч явах шаардлагатай болоотохлоо доо” нийтлэл гуравдугаар нүүрт
хэвлэгдлээ. Францад алан хядах ажиллагаа болсны дараа төр засгийн тэргүүн
нараас Монголын Ерөнхийлөгч анх айлчилж буй. Ерөнхийлөгчийн айлчлалыг
зургадугаар нүүрээс уншаарай. Харин долдугаар нүүрээс “Г.Шийлэгдамбыг АТГ-т
баригдахад юу болж, МАХН-ынхан хэрхэн үдэв” материалыг уншина уу. “Эрдэнэс Тавантолгой”-н
захирал асан Б.Батбилэгийн ярилцлагыг сонирхвол VIII, XV нүүрнээс унших
боломжтой. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард тус компанийн захирлаар сонгогдсон ч
хэдхэн хоногийн өмнө өөрийн хүсэлтээр захирлын албаа хүлээлгэн өгсөн билээ.
Түүний захирлын суудлаа хүлээлгэн өгснийг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн
дарга С.Эрдэнийн хэрэг болон компанийн доторх зөрчилдөөнтэй холбоотой гэж буй.
Харин уран бүтээлчийн буланд дуучин Т.Батсайханы ярилцлага гарав. Түүний
сонгодог тоглолт хийх болсон нь олны сонирхлыг татаж байгаа билээ. Энэхүү
ярилцлагыг XIX нүүрээс уншаарай. Эдгээр болон цаг үеийн үйл явдлууд, өдөр
тутмын хэрэгцээт мэдээллүүдийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *